Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛЫН АЖЛЫГ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 99

Сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангах, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохойнуудыг устгах ажлыг Багийн Засаг дарга нар болон мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгууллаа. Нохой устгал хийх зардлыг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн хэрэгжүүллээ.

Устгал нь гудамж болон сум орчмын нүх жалга, хогийн цэг орчимд хийгдлээ.
Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллана уу.
"Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хариуцахыг анхаарна уу‼️
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ