Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХУУЛЬЧИД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 344

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс санаачлан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг оролцуулсан уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтын гол зорилго нь 2016.07.01-ний өдрөөс дагаж мөрдөх “Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг сурталчилж, хуульчдын оролцоо, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай зэрэг хуулиудын шинэчилсэн найруулга болон гол гол өөрчлөлтийн талаар танилцуулга,  мэдээллийг өгөхөд оршиж байлаа.

 

 

Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн болон Хууль зүйн туслалцааны төвийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид оролцлоо.

 

 

Тус уулзалт хэлэлцүүлэг нь “Захиргааны ерөнхий хууль ба хуульчид” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Хуульчдын өдрийг тохиолдуулан хийж буйгаараа онцлогтой байв. Хууль хэрэгжиж эхлээгүй байгаа учраас одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй байгаа ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ