Цөөн үгээр

- "ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ" НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. - Аймгийн засаг даргын 2023 оны "A/54" дугаар захирамжаар батлагдсан хавар, намар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа. - НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН 30 ЖИЛИЙН НӨХӨРСӨГ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.

хүн эмнэлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1586

Эмнэлгийн түүх, товч танилцуулга

 

Манай эмнэлэг нь 1959 оны хавар Түшиг суманд Зэлтэрийн САА байгуулагдахад эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Равжаа ГАЗ-51 машинаар нэг гэр хэсэг эм тарианы хамт авч ирснээр эмнэлэг маань галаа асааж өрхөө татан ажлаа эхэлсэн. Энэ үед бага эмчээр Ядамсүрэн, сувилагчаар Дугарсүрэн, Сэвжидмаа нар ажиллаж эхэлсэн. 1959- оны 7-н сард МУИС-ийн Анагаах ухааны факультетийг төгссөн их эмч Гончигсүрэн *Түшиг Цагааннуур * сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч их эмчээр томилогдон ажиллажээ.

Энэ үед гэртээ үзэж гэрээр нь эмчилж, гэрт нь төрүүлж дуудлагандаа ихэвчлэн явган явах буюу сангийн аж ахуйгаас машин гуйж явдаг байжээ. Хэсэг хугацааны дараа Сүхбаатарын төвөөс Гэлэгжамц /Одоо АУИС-ийн багш/, Дархижав нар ирж бага эмчээр ажилласан байна.

1960 онд эмнэлгийн  байр ашиглалтанд орсноос гадна, *Цагааннуур*-ын тасаг дээр бага эмчийн салбар нээж, эмчээр Ядамсүрэн, сувилагчаар Лувсанзундуй нар томилогдон ажиллаж байжээ.

1986 онд 15 ортой эмнэлгийн  барилга ашиглалтанд орсноор одоо их эмч 2, бага эмч 3, сувилагч 5, эмийн санч, үйлчлэгч, тогооч, жолоочийн орон тоотойгоор ажиллаж сумынхаа малчид, тариаланчид,  хилийн застовын ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Бидний уриа: Хүлээж биш хүрч үйлчилье.

Тэргүүн туршлага: Эвсэг хамтач, багаар ажиллах

Сүүлд нэмэгдсэн мэдээ