Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

үндсэн чиглэл

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 835

Сэлэнгэ аймаг Түшиг сумын

ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн

 ____тоот тогтоолын хавсралт

ТӨСӨЛ

СЭЛЭНГЭ АЙМАГ ТҮШИГ СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2017 ОНД

ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Одоогийн байдал

Хүрэх үр дүн

Хариуцан хэрэгжүүлэх албан тушаалтан

 

Нэг: Эдийн засгийн бодлого

 

1.1 Үр тариалын талбайн ашиглалтыг сайжруулж, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.

1

1

Үр тариа, төмс хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, чанаржуулна.

9727 тн үр тариа, 275 тн төмс, 275,5 тн хүнсний ногоо хурааж, 50 тн малын тэжээл бэлтгэсэн.

Үр тарианы талбайн ашиглалтыг сайжруулна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

2

2

Төмс, хүнсний ногоо хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, тариалалт, чанарыг сайжруулна.

Сумын хэмжээнд 190 өрх төмс хүнсний ногоо тариалж байна.

Төмс хүнсний ногооны тариалалт нэмэгдэнэ.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

3

3

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдэд дэмжлэг үзүүлж, эрт ургацын ногоог нэмэгдүүлэх

 

Хүлэмжийн аж ахуйн тариалалт нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

4

4

Зөгий аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, шинээр зөгий аж ахуйн эрхлэгчдэд сургалт зохион байгуулна.

3 иргэн зөгийн аж ахуй эрхэлж, 69 бүлээс 1170 кг зөгийн бал хурааж борлуулалт хийсэн

Зөгий аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд боруулж, уг төрлийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

5

5

Гамшгийн эрсдлийг бууруулах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ.

500 тн өвс тэжээлийн нөөцтэй байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс тэжээлийн будаа, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

6

6

Ургацын баяр арга хэмжээг газар тариалангийн салбарт он удаан жил ажилласан ахмадуудын нэрэмжит нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

7 газар тариалангийн аж ахуйн нэгжид орон нутгийн 22 иргэн ажиллаж байгаа бөгөөд гавъяаны амралтандаа сууж буй 20 ахмад тариаланчид байна.

Ахмад тариаланчдаас туршлага судлах, тэдний нэрэмжит өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

1.2 Иргэдэд төрөөс үзүүлэх мал эмнэлэг үржлийн нэгжийн ажил үйлчилгээг чанартай, технологийн хугацаанд явуулж, малын тооны механик өсөлтөөс татгалзаж, эрүүл мал аж ахуйтай болно.

 

7

1

Монгол мал, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг сурталчилах ажлыг малчдад хүргэн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулна.

99 малчин өрх 43210 толгой мал маллаж байна.

Малчдын зөвлөгөөн зохион байгуулагдсан байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

8

2

Мал эмнэлэг үржлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжин “Малын эмийн сан”-гийн үйл ажиллагааг тогтмолжуулж байнгын ажиллагаатай болгоно.

Мөнх Зэлтэр, Номтын Өндөр, Хонгор Овоо МЭҮН-үүд үйл ажиллагаа явуулж, одоо Түшиг сумын ахуйн үйлчилгээнд малын эмийн сан ажиллуулж эхлүүлээд байна.

Малын эмийн сангийн үйл ажиллагаа тогтмолжсон байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

10

3

Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

Хөтөлбөр арга хэмжээний хүрээнд хэрэгжинэ.

“Цөм” сүрэг бүрдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

11

4

Үзэмчин үүлдрийн хуц, ухныг гэрээгээр эзэмшүүлж малчин болон малч бүхий иргэдийн малд хээлтүүлэгчээр ашиглуулна.

14 хуц, ухна бүртгэлтэй бөгөөд 2016 онд 10 малчин өрх гэрээгээр ашигласан.

Гэрээний биелэлт бүрэн хангагдаж, ашиглагч иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

12

5

Бэлчээрийг хуваарьтай сэлгэн ашиглаж, хамгаалах ажлыг тогтмолжуулж, малчин иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Бэлчээрийн сэлгэх хуваарийн дагуу 70% нь Сахалын даваанаас цааш зусаж, намаржаандаа 10 сарын 01-ээс буусан.

Бэлчээр сэлгээний хуваарь хэрэгжсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

13

6

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг технологийн хугацаанд нь явуулж, МЭҮН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, гэрээг дүгнэнэ.

Шөвөг ярын вакцин 7400 толгой хурга ишгэнд, булчин цайх 5900 хурга ишгэнд, дуут хавдрын вакцин 1800 толгой үхэрт, цусан халдварт 1200 толгой үхэрт, галзуу 300 нохойд, гахайн мялзан 800 толгой гахайд, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20882 толгой богд туулгалт хийсэн.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтын ажил технологийн хугацаандаа хийгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг, МҮЭН

 

14

7

Малчдын “Баялаг Зэлтэр” хоршооны үйл ажиллагааг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.  

Баялаг Зэлтэр хоршоогоор дамжуулан 91 малчин өрх 17,0 мян тн ноосыг улсын үйлдвэрт тушааж, 17,0 сая төгрөгний урамшуулал авсан.

Хоршооны үйл ажиллагаа тогтмолжсон байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

1.3 Худалдаа үйлчилгээний газруудын ариун цэвэр, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалтыг явуулж, орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.

 

15

1

Худалдаа үйлчилгээ, гуанз, үдийн цай, цэцэрлэгийн гал тогооны үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хэрэглээг нэмэгдүүлнэ.  

Худалдаа үйлчилгээний 7 газар, хоолны 2 газар үйл ажиллагаа явуулж байна.

Худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа ариун цэвэр стандартын шаардлага хангасан байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

16

2

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж, түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн болон хөнгөвчилсөн ажлын байраар хангана.

Ахуйн үйлчилгээний барилгад 5 иргэнийг хөнгөлөлттэй болон түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн хэлбэрээр ажлын байраар ханган ажилласан.

Жижиг бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

17

3

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй аж ахуйн нэгжид орон нутгаас бараа бүтээгдэхүүн авах, орон нутгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг /сүү цагаан идээ, жимс, жимсгэнэ/ үдийн цай, гал тогоонд хэрэглэх уриалгыг гарган хэрэгжүүлэн ажиллана.  

Үдийн цай болон Эрүүл мэндийн төв, Цэцэрлэгийн гал тогоо нь жилдээ ойролцоогоор 1500 кг аарц, сүү цагаан идээ хэрэглэдэг.

Орон нутгийн сүү цагаан идээний борлуулалт нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

18

4

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах

Сум хөгжүүлэх сан нь _____төгрөгний эх үүсвэртэй бөгөөд ____иргэн зээлд хамрагдаж, эргэн төлөлт ___%-тай байна.

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт нэмэгдэж, иргэн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

19

5

Түшиг суманд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа арга хэмжээг аймгийн төв болон сумандаа зохион байгуулна.

2016 онд ____иргэн____төрлийн бүтээгдэхүүнээр аймаг, бүсийн хэмжээнд оролцож, ____төгрөгний борлуулалт хийсэн.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын тоо нэмэгдэж, иргэдийн мөнгөн орлого нэмэгдсэн байна.

Засаг даргын орлогч, ХАА-н тасаг

 

1.4 Байгаль хамгаалах талаарх гарсан хуулийн хэрэгжилтийг ханган, байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээн боломжийг бүрдүүлэн, байгалийн нөөц баялагийг эдийн засгийн хөгжлийн үндэс болно.

 

20

1

Ойн мэргэжлийн байгууллагуудын менежментийн төлөвлөгөөг багийн иргэдийн хурлаад хэлэлцүүлж, олон нийтэд ил тод байлгах арга хэмжээг зохион байгуулна.

Ойн нөхөрлөл гэрээгээр эзэмшигч 23 нөхөрлөл 85,0 мян га ойн санг эзэмшиж, 2 мэргэжлийн байгууллага  ажиллаж байна.

Үр дүнг тооцох ажил тогтмолжсон байна.

БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар

 

21

2

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж хуурайшилтийн үед байнгын харуул хамгаалалттай байлгана.

Хуурайшилтийн үед байнгын харуул хамгаалалттай болсон байна.

БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар

 

22

3

Зэлтэр голын ус болон төсвийн байгууллага, иргэдийн ундны усыг байнгын шинжилгээнд хамруулна.

2016 онд 2 байгууллага Зэлтэр голын усыг шинжилгээнд хамруулсан.

Ундны усыг шинжилгээнд хамруулсан байна.

БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар

 

23

4

Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын талаарх иргэдийн ухамсар сэтгэлгээг сайжруулах зорилгоор иргэдийн дунд сургалт сурталчилгааг хийж, сургууль цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусгуулж, “Хоггүй орчин” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2016 онд 2 удаагийн бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулж Рэдхилл Монголия ХХК, Шар нарст ХХК-ний дэмжлэгтэйгээр хогийн төвлөрсөн цэг орчмыг цэвэрлэж, нийт 0,8 га талбайн 100 гаруй м3 хогийг цэвэрлэлээ. Дээрхи ажилд төр төсвийн 34 албан хаагч, 35 сурагч, ачааны 4 автомашин, 1 автогрейдер ажилласан.

 

Бүх нийтийн цэвэрлэгээг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөтөлбөр хэрэгжсэн байна.

БОХУБайцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нар

 

24

5

Эмийн ургамлыг зөвшөөрөлгүй түүх ашиглах явдалтай тэмцэх ажлыг зохион байгуулж, хураамжийг бий болгоно

Одоогийн байдлаар албан ёсоор бүртгэл хөтлөлт хийгдээгүй.

Эмийн ургамал зөвшөөрөлгүй түүх ажилтай тэмцэх ажил сайжирч, орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар

 

25

6

Төр төсвийн байгууллага, айл өрхийн хаягийн шинэчлэлтийн ажлыг хийнэ.

5 байгууллага, 560 өрхийн хашаанд

 “Гудамж талбайн үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах” журмын дагуу хийх шаардлагатай.

Хаягжуулалтын ажил хийгдсэн байна.

Газрын даамал

 

1.5 Аймаг, сумын хөрөнгө оруулалтын ажлыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

 

26

1

Аймгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн автопарк шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Түргэн тусламжийн автомашин нь элэгдлийн хугацаа дууссан.

Үнэлгээний хороо

 

27

2

Замын сангийн хөрөнгөөр засвар үйлчилгээний ажлыг хийнэ.

 

Үнэлгээний хороо

 

28

3

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг хийнэ.

Үхэр сүргийн шилмэл үүлдрийн цөм сүрэг бүрдүүлнэ.

Үнэлгээний хороо

 

29

4

Айл өрхийн гудамж талбайн хаягжуулалтын ажлыг хийнэ.

Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор заагдсан стандартын дагуу 5 байгууллага, 530 өрхийн хаягжуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Үнэлгээний хороо

 

30

5

Цэцэрлэгийн анги танхимыг шаардлагатай зөөлөн эдлэлээр хангана.

2 ангийн гудас хөнжил, 3 ангийн 2 ээлжийн цагаан хэрэглэлтэй болгоно.

 

 

31

6

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар урьд онуудад хийгдсэн ажлыг засвар тохижилтын ажлыг хийнэ.

Наадмын талбай, Цэцэрлэгт хүрээлэн, Гудамжны гэрлийн шон, ЕББДС, Цэцэрлэг, ЗДТГ, ЭМТ-ийн хашааг будах

Үнэлгээний хороо

 

32

7

Зөгий хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Үнэ төлбөргүйгээр шууд өгөх бус харин тодорхой хугацааны дараа буцаан төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

Үнэлгээний хороо

 

33

8

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бараа, ажил үйлчилгээнд иргэдийг оролцоог ханган, хяналтыг сайжруулна.

Нийт 89,8 сая төгрөгний хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн оролцоо хангагдаж, хяналт тавигдана.

Үнэлгээний хороо

 

Хоёр: Нийгмийн бодлого

 

2.1 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 

34

1

Хүн амд эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах зайны болон албан бус сургалтуудыг шат дараатай зохион байгуулна.

2016 онд нийт 29 удаагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 402 иргэнийг хамруулсан.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн байна.

Эрүүл мэндийн төв

 

35

2

Хөдөөгийн малчин өрх, хилийн заставуудад явуулын эмнэлэг ажиллуулна.

Энэ онд 3 удаа явж явуулийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн.

Малчин өрх, хилийн заставуудад очиж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн байх

Эрүүл мэндийн төв

 

36

3

Шаардлагатай иргэдийг хачигт халдварын вакцинд хамруулна.

Хачигт халдварын вакциныг 140 иргэнд хийсэн бөгөөд _____иргэн хачиганд хазуулж, эмчилгээ хийлгэсэн.

Вакцин хийгдсэн байна.

Эрүүл мэндийн төв

 

37

4

Ахмад настан, ХБИ, эх нялхасын эрүүл мэндийг сайжруулах, 0-5 насны хүүхдийн өвчлөл эндэглийг бууруулахад хамтарч ажиллана.

Сумын хэмжээнд эхийн эндэгдэл 0, 0-5 насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй.

Эх, нярайн эндэгдэл гаргахгүй байна.

Эрүүл мэндийн төв

 

38

5

18-25 насны цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн жинхэнэ албанд тэнцээгүй иргэдийг эрүүлжүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.

18-25 насны иргэдийн 70-80% нь эрүүл мэндийн байдлаас болоод цэргийн албанд тэнцэхгүй байна.

Эрүүлжсэн цэргийн насны залуучуудын тоо нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн төв

 

39

6

БЗХӨ, сүрьеэ өвчнийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна.

2015 онд бүртгэгдсэн иргэдээс энэ онд ___%-иар буурсан.

Өвчний гаралт буурсан байх бөгөөд дахин гарахгүй байна.

Эрүүл мэндийн төв

 

2.2 Бага, дунд боловсролын чанарыг сайжруулан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурагчдыг боловсрох, хөгжих таатай орчин бүрдүүлнэ.

 

40

1

Сургуулийн өмнөх хамран сургалтыг 100%-д хүргэнэ.

Сургууль завсардсан хүүхэд байхгүй. СӨБ-ийн хамран сургах тойргийн хэмжээнд хамрагдалт 100%-тай.

Хамран сургалт тогтвортой түвшинд байна.

Цэцэрлэг, сургууль

 

41

2

Насан туршийн боловсролын “Гэгээрэл” төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж, сургууль завсардсан хүүхэдгүй болно.

Гэгээрэл төвд 18 суралцагч суралцаж байна.

Гэгээрэл төвд суралцаж буй иргэдийн бичиг үсгийн боловсрол дээшилсэн байна.

сургууль

 

42

3

Сургууль, цэцэрлэгийн хоолны амт чанарыг эцэг эхийн оролцоотойгоор хяналт шалгалтын ажлыг хийнэ.

Үдийн цай болон цэцэрлэгийн гал тогоо нь хоолны өдөрлөгийн 7 хоног бүр шинэчилж, дээж авалтыг тогтмолжуулсан.

Эцэг, эх иргэдийн оролцоо нэмэгдсэн байна.

Цэцэрлэг, сургууль

 

43

4

Дотуур байранд хүүхдээ эргэх эцэг эхийн өрөөг байгуулж, тохижуулна.

Дотуур байранд 35 хүүхэд байрладаг.

Эцэг эхийн амрах өрөөг байгуулж, тохижилтийн ажил хийгдсэн байна.

сургууль

 

44

5

Цэцэрлэгийн насны хүүхэд бүр даам, сургуулийн насны сурагч бүр шатар тоглож сурах сургалтыг чанартай зохион байгуулна.

Цэцэрлэгт 155 хүүхэд, сургуульд 327 сурагч суралцаж, даамны дугуйланд 15 хүүхэд, шатрын дугуйланд 130 сурагч суралцаж байна.

Даам, шатар тоглодог хүүхдийн тоо нэмэгдэж, аймаг, бүсийн хэмжээнд амжилт гаргасан байна.

сургууль

 

2.3 Үндэсний өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах, соёл урлагийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

45

1

Малчин өрх, хилийн заставуудад “Нүүдлийн номын сан, соёлын үйлчилгээ”-г үзүүлнэ.

2016 онд 5 удаа малчин өрх, хилийн заставуудад соёлын үйлчилгээг хүргэсэн.

Нүүдлийн номын сан, соёлын үйлчилгээгээ малчид, хилийн заставуудад хүргэсэн байна.

Соёлын төв

 

46

2

Соёлын төвийн номын фондыг баяжуулна.

8751,6 мян төгрөгний төгрөгний үнэ бүхий 4538 ширхэг номтой байна.

Фонд баяжсэн байх

Соёлын төв

 

47

3

Соёлын ажилтны баярын арга хэмжээг ардын авъяастныг алдаршуулах ажлыг хүрээнд зохион байгуулна.

Соёлын биет бус өв тээгч 4 иргэн, 270 ардын авъяастан бүртгэлтэй.

Ардын авъяастан иргэдийн идэвхи нэмэгдэнэ.

Соёлын төв

 

48

4

Иргэдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх үүднээс нийтийн бүжгийн уралдаан тэмцээн зохион байгуулна.

52 удаагийн үдэшлэг арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 6760 иргэнийг хамруулсэн.

Иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Соёлын төв

 

49

5

Өвөл цагийн соёл хүмүүжлийн арга хэмжээ болон цас мөсний баяр арга хэмжээг аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

Арга хэмжээ 5 төрлөөр явагдаж 12 байгууллага оролцоно.

Арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Соёлын төв

 

50

6

Хүүхэд залуучууд, ардын авъяастан, ахмадуудыг улс, аймаг, бүсийн хэмжээний урлагийн уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлнэ.

Жилд 17 удаагийн уралдаан тэмцээнд 385 иргэнийг хамруулсан.

Ардын авъяастан, хүүхэд залуус сум орон нутгаа сурталчилна.

Соёлын төв

 

2.4 Нийгмийн хамгааллын чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, хоршин үйл ажиллагаа явуулахыг дэмжин өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлнэ.

 

51

1

Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг рашаан сувилалд амрахад дэмжлэг үзүүлж, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.

Нийт 20 өрхөд түлээ модны тусламж олгож, хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд 600,0 мян төгрөгний үнэ бүхий дулаан хувцас, хүнсний тусламжийг олгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи сайжирна.

Нийгмийн ажилтан, ХҮХ-сан мэргэжилтэн

 

52

2

Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангана.

Нийтийг хамарсан “Тоглоомын талбай” төслийг хэрэгжүүлж, 16 иргэнийг түр ажлын байраар ханган 1780,0 мян төгрөгний цалин олголоо.

Ажилгүй иргэд түр ажлын байраар хангагдана.

Нийгмийн ажилтан, ХҮХ-сан мэргэжилтэн

 

53

3

Орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна.

Амьжиргааны түвшингээ дахин үнэлүүлэхээр 12 өрх, огт судалгаанд хамрагдаагүй 15 өрхийн өргөдлийг хүлээн авч, 22 өрхийн мэдээллийг хүргүүлсэн.

Өрхийн амьжиргааны түвшингийн үнэн зөв судалгаатай болсон байна.

Нийгмийн ажилтан, ХҮХ-сан мэргэжилтэн

 

54

5

Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа 18-35 насны залуучуудыг дэмжих үүднээс тэдэнд чиглэсэн уралдаан тэмцээн зохион байгуулж, сумын шигшээ багийн бүрдүүлнэ.

18-35 насны ___иргэн ажилгүй байна.

Ажилгүй залуучуудын ажлын идэвхи сайжирна.

Нийгмийн ажилтан, ХҮХ-сан мэргэжилтэн

 

55

6

Гэр бүлийн сүүтэй өдөр арга хэмжээг зохион байгуулна.

Сар бүрийн 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг тогтоосон бөгөөд “Аав ээж би” тэмцээнд 5 гэр бүл оролцож, өндөр настан Б.Чулуунбатынд сүүтэй өдөрлөгийг зохион байгуулсан

Өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Нийгмийн ажилтан, ХҮХ-сан мэргэжилтэн

 

Гурав: Засаглалын бодлого

 

56

1

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс төвлөрсөн болон дотоодын сургалтыг зохион байгуулна.

21 удаагийн сургалтыг явуулж, давхардсан тоогоор 241 албан хаагчдыг хамрууллаа.

Төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин нэмэгдсэн байна.

ЗДТГ-ын дарга, ТЗХЭЗАХ-сан мэргэжилтэн

 

57

2

Иргэний танхимийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хэлбэрээр хүргэх үүднээс “Явуулын Иргэний танхим”-ийг ажиллуулна.

2016 оны жилийн эцсийн байдлаар 24 удаагийн хууль эрх зүйн сургалтыг давхардсан тоогоор 934 иргэн, 391 сурагчдад явуулсан байна.

Явуулын иргэний танхим ажилласан байна.

ЗДТГ-ын дарга, ТЗХЭЗАХ-сан мэргэжилтэн

 

58

3

Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн болон хилийн заставуудад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Хилийн заставуудын үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс хил орчмын бүсийн тэмдэг, тэмдэглэгээний ажилд нийт 300,0 мян төгрөг,  хамтарсан эрүүл шалгалтын ажилд 250,0 мян төгрөг зарцуулж, хилийн 2 дугаар заставт 250,0 мян төгрөгний дэмжлэг үзүүлсэн.

Туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна.

ЗДТГ-ын дарга, ТЗХЭЗАХ-сан мэргэжилтэн

 

59

4

Бүсийн төрийн албан хаагчдын тэмцээнийг сумандаа зохион байгуулна.

121 төрийн албан хаагчтай.

Төрийн албан хаагчдын тэмцээн зохион байгуулагдсан байна.

ЗДТГ-ын дарга, ТЗХЭЗАХ-сан мэргэжилтэн

 

60

5

Түшиг сумаас төрсөн салбар салбарын алдартнуудын нэрэмжит арга хэмжээг зохион байгуулж, алдаршуулна.

-

Арга хэмжээ хийгдсэн байна.

ЗДТГ-ын дарга, ТЗХЭЗАХ-сан мэргэжилтэн

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

Түшиг сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн товчоо

 

Салбар

Тусгагдсан бодлогын зорилтын тоо

Хувь

Нийт бодлогын зорилтын тоо

60

 

1

Эдийн засгийн бодлого

32

 

Газар тариалангийн салбар

6

 

Мал аж ахуй, хөдөө аж ахуй

7

 

Худалдаа үйлчилгээ

5

 

Байгаль орчин

6

 

 

Дэд бүтэц

8

 

2

Нийгмийн бодлого

23

 

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ

6

 

Болосролын салбарын үйлчилгээ

5

 

Соёл урлагын салбарын үйлчилгээ

6

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого

6

 

3

Засаглалын бодлого

5

 

Төрийн ажил үйлчилгээ

5

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ