Цөөн үгээр

- Тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарих ажил зохион байгууллаа. - Тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарих ажил зохион байгууллаа. - Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар 2022 оны 05 дугаар сарын 01 - ний өдрөөс эхлэн орн даяар хэрэгжиж байгаа Эрт Илрүүлэх Үзлэгийн нээлтийн үйл ажиллагааг Соёлын төвд зохион байгуулаа.

САНХҮҮЧИД ОЮУНАА ЦЭНЭГЛЭЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1084

“Төсөв санхүүгийн талаар баримтлах бодлого, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр аймгийн санхүүчид өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш оюуны хөрөнгө оруулалтыг авч байна. Сургалтыг аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа нээж, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн товч мэдээлэл, 2016 оны төсвийн хандлага, Санхүүгийн албаны ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн 17 сум, 6 тосгодын ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтнүүд, нябо нар оролцож байгаа бөгөөд энэ хоёр өдөр 2015 оны жилийн эцсийн тайланг хэрхэн авах, сар бүрийн мэдээнд анхаарах, орон нутгийн ерөнхий орлогоос санхүүжилт хуваарилах, орлогоо хэрхэн хаах зааварчилгаа, шилэн дансны шинэ журмын дагуу байгууллагын админ, хэрэглэгчийг хэрхэн нээж, бүртгэх талаар, мөн 2016 оны төсөв анхаарах асуудал, 2017 оны төсвийн төлөвлөлт, Piscal программтай Freebalans программ хэрхэн уялддаг тухай, төрийн сангийн дотоод хяналт, илэрч буй нийтлэг зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд, “Манлайлагч санхүүгийн алба” аяны удирдамж танилцуулах, аж ахуйн нэгж байгууллагын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, ЭЗИТБД тухай хуулийн хүрээнд тушаах тайлангийн талаар зэрэг сэдвүүдээр аймгийн Ерөнхий нягтлан бодогч Х.Мөнхжаргал, аймгийн СТСХ-ийн мэргэжилтэн О.Мөнхбаяр, Ж.Хишигдэлгэр, Б.Наранзул нар мэдээлэл өглөө. Сургалт маргааш үргэлжлэн явагдана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ