Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

Мэндчилгээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1775

Алдар гавъяа, авъяас билэг, амжилт бүтээлийн эзэд болсон хоймор нутгийн зон олон та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Ардын хувьсгалын ялалт, хөдөөгийн суурин, атрын анхны гараа, түүхийг агшин бүрээр бүтээсэн ахмад буурлууд, салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа залуу үеэрээ бахархахгүй байхын аргаггүй билээ. Түшиг нутгийнхаа хөгжлийн төлөө, иргэдийн аюулгүй эрүүл амьдралын баталгааг хангаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд ажил хөдөлмөр ундарч, бүтээн байгуулалтаар өнгө үзэмжээ нэмж, иргэдийн санал санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Түшиг нутгийн нэрийн дор ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэд, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа залуучууд та бүхэн цахим хуудсаар дамжуулан орон нутгийн мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ санал хүсэлтээ илэрхийлж бидэнтэй ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллахыг хүсье. 

Алтан шаргал тарианы эх орон, хөдөлмөрч хичээнгүй нутгийн зон олон та бүхний үйлс бүхэн нь арвин, оюуны мэлхий тань тунгалаг, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг айлтган мэндчилье. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ