Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

"Малчдын зөвлөгөөн" зохион байгууллаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 320

Жил бүр уламжлал болгох зохион байгуулдаг "Малчдын зөвлөгөөн"-ийг 03 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нар, сумын МЭҮН-ийн захирлууд, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд малчдын анхаарах зүйл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Мөн аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн Л.Амарсайхан "Ногоон Алт" төслийн талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ удаагийн малчдын зөвлөгөөн нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, төр төсвийн байгууллагууд орон нутагт тариалсан хүнсний бүтээгдэхүүнээр төрөл бүрийн хоол зууш хийж үйлчлэн, Соёлын төвийн хамт олон урлагийн тоглолт арга хэмжээгээр үйлчиллээ. Мөн өрхийн үйлдвэрлэгч нарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, МЭҮН-ийн эмийн сангаар худалдан борлуулж буй малын эм, тариаг хөнгөлөлттэй үнээр худалдан борлууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ