Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

"Ахмад хэрэглэгч"-ийн аяныг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 466

"Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд сумын хэмжээнд "Ахмад хэрэглэгч"-ийн аяныг 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Аяны хүрээнд Нийгмийн даатгалын байцаагч Ш.Алтанчимэг "Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт, 2020 оноос мөрдөгдөх эрх зүйн зохицуулалт", Татвар хураагч Б.Батжаргал "Сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн" сэдвээр сургалт явуулж, "Ургац-Алтай" эмийн сангийн эмийн санч Д.Мөнхзул витаминаар үйлчилж, Эрүүл мэндийн төв ахмадуудад зориулсан дасгал, хөдөлгөөн, Соёлын төв АХА тэмцээнийг явууллаа. АХА тэмцээнийг О.Энхтөр захиралтай "Баялаг" дэлгүүр ивээн тэтгэн явуулж, халуун кофе, цайгаар үйлчиллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ