Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

ТҮШИГЧҮҮД АНХНЫ "АЛТАН ГАДАС" ОДОНТ СУМ БОЛЛОО

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 514

Хуучнаар Зэлтэрийн САА, одоогийн Түшиг сум төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдаж шагналаа хүлээн авлаа. Энэ нь атар газар эзэмшсэний 60 жилийн ойн аймгийн анхны төрийн дээд шагнал болж байна. Ийнхүү Түшигчүүд Сэлэнгэ аймгийн 17 сумаасаа анхны "Алтан гадас" одонт сум боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа зарлигийг уншиж танилцуулан Түшиг сумын хүндэтгэлийн туганд “Алтан гадас” одонг зүүж өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, нам төрийн ахмад зүтгэлтэн Д.Бадарч болон Түшиг сумын ард иргэд, тариаланчид, хүүхэд залуучууд оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ