Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

АТРЫН АНХНЫ СУУРИЙГ ТАВЬСАН ГАЗАРТ ДУРСГАЛЫН ХӨШӨӨ БОСГОЖ МӨНХЖҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 446

Одоогоос 60 жилийн тэртээ машин техник, хүн зоны бараа ч үгүй атар газарт майхан пүүхээтэйгээ сэтгэлийнхээ дуудлагаар ирж байсан цог золбоот залуусын анхлан буусан газар бол "Өндөр улиасны өвөр". Сэтгэлийнхээ дуудлагаар ирж байсан тэдгээр залуус атрын анхны шанг татах, атрын анхны САА-г үүсгэн байгуулалцах их хөдөлмөр бүтээлийн эзэд болж олон арван залуусыг урин дуудсан байдаг. Түүхэнд тодоор бичигдэх Түшиг сумын "Өндөр улиасны өвөр" хэмээх энэ газарт дурсгалын хөшөө босгож мөнхжүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Түшиг сумын ИТХ-ын дарга Барамсай, Засаг дарга Ц.Отгонтүйн болон атрын анхдагчид, тариаланчид, хүүхэд залуус оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ