Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

ЗДТГазрын танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1350

Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын танилцуулга

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор мөн” гэж заажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж, уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан шатны хурлын байгууллагыг сонгох, нутгийн удирдлагыг шинэчлэх ажил ид өрнөж, тус суманд Жаргалмандах 1 дүгээр баг, Арнуга 2 дугаар багийг байгуулан нутгийн заагийг тогтоосон байна. Одоогийн байдлаар 1-р багийн ИНХ-ын даргаар 4, багийн Засаг даргаар 5, 2 дугаар багийн ИНХ-ын даргаар 4, багийн Засаг даргаар 3 иргэн иргэдийн төлөөлөл болон сонгогдон ажиллажээ.

1992 онд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг багуудын хурлаас нэр дэвшүүэн өрсөлдүүлэн сонгож байсан бол 1996 онд намуудын квотоор, 200-2008 онд жижиг тойргуудаас, 2008 онд томсгосон тойргуудаас, 2012 оноос нэр дэвшүүлэн жагсаалтаар бүрдүүлэн ИТХ-ыг байгуулан, ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож ирсэн.

Сумын ИТХ-ын даргаар Г.Бадарч, Ш.Батзориг, Л.Амарсайхан, Х.Цэнджав, Ш.Баясгалан, Э.Оюун, Ү.Отгонбаяр, Э.Төрбадрах, Н.Барамсай /2016 оноос/, сумын Засаг даргаар Ш.Баясгалан, Г.Бадарч, О.Буянаа, Л.Амарсайхан, Ц.Отгонтүйн, Г.Батболд, Засаг даргын орлогчоор Д.Бацгаадай, н.Базарррагчаа, Ц.Гантөмөр, П.Батмөнх, Ж.Сайнцог, С.Отгонцэцэг, Ц.Отгонтүйн, Э.Оюун, Э.Төрбадрах, Ц.Мөнхсайхан нар ажиллаж, ЗДТГ-ын даргаар Ч.Шилэгдорж, Д.Эрдэнэчимэг, Ц.Гантөмөр, Ц.Энхцэцэг, Э.Наранбилэг, Б.Чулуунбат, С.Түвшинбаяр нар ажиллаж байсан бөгөөд 2011 оноос Б.Уранчимэг ЗДТГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

ЗДТГ-ын эрхэм зорилго: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх

Түшиг сумын Засаг даргын Тамгын газар нь 16 орон тоотойгоор ажиллаж, төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэн ажиллаж байгаа бөгөөд албан хаагчдыг боловсролын түвшингээс нь авч үзвэл магистрын зэрэгтэй 3, бакалаврын зэрэгтэй 16 албан хаагч ажиллаж, үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ