Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

ЕББДСургуулийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1327

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ялгуунбаатар Л.Сумъяагийн нэрэмжит 12 жилийн дунд сургууль нь 1926 онд тус сумын “Улаан овоо” хэмээх газар 20-иод сурагч,багш, галч  тогоочтойгоор анх байгуулагджээ. Тэр үед тоо бодлого, монгол хэлний хичээл, хөл гарын сургууль хийлгэдэг байсан гэдэг.

      Анхны захирал Б.Элбэг нь тэр үедээ бичиг үсгийн өндөр мэдлэгтэй нутгийн сэхээтэн байжээ.Тэр үед “Жаргал мандах” уулын ар дэнжид “Центр союз”-ын ижилхэн дүнзэн байшинд хичээллэж байгаад одоогийн Цагааннуур суманд шилжсэн байна.

     Атар эзэмших хөдөлгөөн өрнөхтэй холбогдуулан Түшиг суманд дахин шилжин ирж 1964  онд ирж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

     2015 оноос 12 жилийн сургууль болон өргөжсөн.Тус сургууль нь 13 бүлэгтэй, нийт 323 суралцагчидтайгаар хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

 

Сургуулийн зорилго: Эх хэлээрээ зөв сайхан уншиж бичдэг, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдийг төлөвшүүлнэ.

Бага боловсрол:“ Бичгийн чадвараа сайжруулсан, бусадтай байнга мэндэлдэг, хүндэтгэдэг, бие бялдартаа анхаарал тавьдаг суралцагчийг хөгжүүлэх.

Суурь боловсрол: 

Хүүхэд бүрийг хичээлдээ сонирхолтой, бүтээлчээр ном уншдаг , амьдралын зөв дадал хэвшилтэй болгон төлөвшүүлнэ.

Бүрэн дунд боловсрол:

“ Мэдээлэл боловсруулах, бүтээлчээр бие даан шийдвэр гаргах чадвартай хүүхэд “-ийг төлөвшүүлнэ.

Удирдах ажилтан 4, багш -23, ажилчин -13.

  • Бага анги – 158 суралцагч
  • Дунд анги – 87 суралцагч
  • Ахлах анги – 60 суралцагч
  • Дүйцсэн хөтөлбөрөөр- 18 суралцагч
  • Нийт багшийн 29,6   хувь  нь  МУБТА- цол тэмдэгтэй. Үүнээс магистр багш, удирдах ажилтан 8 буюу 29,6 хувь, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 3 буюу 11,1 хувь, мэргэжлийн заах аргач зэрэгтэй багш 16 буюу 59,3  хувийг эзлэж байна.
  •  
  • Сурагчын тангараг
            Сэлэнгэ аймаг Түшиг сумын ЕБС-ийнн сурагч би эрдмийн саруул өргөөндөө номтой нөхөрлөж, эх хэл ёс заншлаа эрхэмлэн дээдлэн, соёлч боловсон өв тэгш иргэн болж, сайн үйлс амжилт бүтээлийн эзэн байхаа аав ээж, ах эгч, ахмад үе, анд нөхдөдөө андгайлан тангараглаж байна.
  • Багшийн тангараг
  • Монгол улсын иргэн, багш би суралцагчдад чанартай боловсрол эзэмшүүлэн, сурагчдаа ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцаж, өөрийн болон байгууллагын нэр хүнд, хамт олны эв нэгдлийг дээдлэн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, багшийн ёс зүйг эрхэмлэсэн “ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ БАГШ” байхаа тангараглаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ