Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

Цэцэрлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1215

СЭЛЭНГЭ АЙМАГ ТҮШИГ СУМЫН МОНОСХОН

27-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА.

 

1961 оны 5-р сард анхны 4 САА-н нэг Зэлтэрийн САА-н тариаланчид, малчид, ажилчдын хүүхдийг хүлээн авах зорилготой хүүхдийн цэцэрлэг байгуулагджээ.

            Анхны эрхлэгчээр нь Шагдар гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд 3 орон тоотой ажиллаж байжээ.1961-1968 онд 1 бүлэгтэй, 1968-1986 онд 2 бүлэг 7 багштай, 1986-1990 онд 3 бүлэг  10 багштай үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

1990 оноос цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо тухайн үеийн байдлаас болж буурч, 1997-1998 онд Сумын ИТХ-ын тогтоолоор сургууль цэцэрлэгийн цогцолбор болгон өөрчилж байжээ.

2003 оноос дотуур байрыг засварлан өдрийн 3 бүлэг нээн 90 хүүхдийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлж, 2006 оноос Канад сантай  хамтарч малчид, хилийн заставын хүүхдүүдийг зуны гэр цэцэрлэгт хамруулах төсөл хэрэгжиж, жил бүр 25-40 хүүхдийг Сургуулийн Өмнөх Боловсрол олгох сургалтанд хамруулж байна.

            2012 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай 550 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар  цэцэрлэг шинээр ашиглалтанд орж , өдрийн 5 бүлэг, зуны нүүдлийн нэг , нийт 6 бүлгийн 175 хүүхэд 21 багш ажилчидтай , хичээлийн 2 байранд  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж СӨБ-ын хамран сургалт  100 хувьд хүрчээ.

 Тус сумын цэцэрлэг нь байгуулагдсан цагаас хойш 16000 гаруй хүүхдийг Сургуулийн Өмнөх Боловсролд хамруулан сургуульд шилжүүлжээ.

Одоо ажиллаж байгаа хүмүүс: Эрхлэгч Н.Энхриймаа, багшаар Г.Бүрнээ, , Ц.Оргилбулаг,Н.Баянжаргал, З.Ууганцэцэг туслах багшаар Л.Цэцэгчимэг, С.Отгонжаргал, С.Эрдэнэбат, Б.Баярцэцэг, эмчээр Б.Баяртуяа, нягтлан бодогчоор Ж.Төгсчимэг, няраваар Т.Батчимэг, сахиулаар В.Отгонбаяр, Б.Батжаргал, И.Одтүшиг нар ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ