Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

соёлын төвийн түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 933

Түшиг сум Соёлын төвийн түүхэн замнал

 

Анх 1959 онд Зэлтэр голын эрэг дээр САА-н “Улаанбулан” нэртэйгээр жижигхэн байшинд олон нийтийн ажил явуулж  байсан.1961 онд Улаан булангийн суурь тавигдаж ашиглалтанд орсноор “Ажилчдын клуб” нэртэй болж анхны клубын даргаар Дамдинсүрэн 1959-1960 онд ажиллаж байсан.Үүнээс хойш клубын даргаар: Гөөеөө, Сүхбаатар,Б.Дарь,Сундуй,Т.Өлзийбаяр,О.Отгонжаргал,Бавуусүрэн,Ухнаа,Ичинхорлоо,Төмөрбаатар,Дарьсүрэн,Дорж,Маамхүү,Л.Өлзтйбат,Ү.Отгонбаяр,Э.Анхмаа,Ц.Мөнхсайхан,П,Оюунтөгс нар ажилласан.

Номынсанчаар:Б.Эвшин,Янжмаа,Сарантуяа,Дунгармаа,Ү.Нэргүй,П.Оюунтөгс,Л.Баярцэцэг нар ажилласан.

Хөгжмийнбагшаар:Гулеверчин,Т.Өлзийбаяр,С.Энхтөр,Д.Лхамгарьд,Ү.Отгонбаяр Д.Гантулга,л.Цогтгэрэл,В.Бүрэнтөгс нар ажилласан.

Кино механикчаар:Бавуу,Сүхбаатар,Мандаа,Дэлгэрдалай,Дандар,Баттөмөр,Ц.Гантөмөр нар ажилласан.

Үйчлэгчээр:Сэлбадам,Долгор,Балгансүрэн,Т.Цэцгээ,Ц.Оюунчимэг,З.Хандмаа,Я.Алтанцэцэг нар ажилласан.

Галчаар:Гомбосүрэн,Жамбал,Ш.Сүхбаатар,Бямбажав,Баттөмөр,Санжаа,С.Энхцолмон,Б.Цогт,Т.Түшигбаатар,Ч.гантулга,С.Энхтөвшин,З.Зандан,Ө.Азжаргал,Д.Батбаатар нар ажилласан.

1959 онд Монголын Залуучууд оюутаны анхдугаар их наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдаж сумын уран сайханчдаас дуу,бүжгийн төрлөөр оролцож байсан.1963 онд 2-р их наадам,1967 онд 3-р их наадам зохион байгуулагдаж дуу бүжиг,жүжгийн төрлөөр оролцож байжээ.

Одоо Соёлын төв нь эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, ОНСТ-ын ажилтан, үйчлэгч, гэрээт 3-н ажилчин нийт 9 орон тоотой ажиллаж байна. Соёлын төв нь 2010 онд Сэлэнгэ аймгийн “Шилдэг Соёлын төв”-өөр шалгарч батламж мөнгөн шагналаар шагнагдсан.Үүнээс хойш 2011 онд 7-р байр аймгийн хэмжээнд ажил төрлийн гүйцэтгэлээрээ эхний 5 байранд шалгарсан амжилттай ажиллаж байна.

Манай байгууллага нь “Хүн амын Соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг  дээшлүүлэх, сумын Соёлын төвийн материаллаг бааз, үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, хүүхэд залуучууд, ардын авьяастнуудын идэвх санаачлагыг дэмжиж соёлын өвийг өвлөн тээгчдийн авъяас билгийг хөгжүүлэх,түгээн дэлгэрүүлэх билэг авъяастаныг тодруулах, иргэдийн оролцоог дээшлүүлж хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгыг хэрэгжүүлэн ажилладаг юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ