Цөөн үгээр

- 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ Соёлын төв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ЭМТөв - 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ИТХурал

Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 859

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн

Бид “ Иргэн нь ажилтай, өрх нь орлоготой, хөгжлийн төлөө хамтдаа” зорилгыг дэвшүүлж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хөгжлийг дараахь гурван тулгуурт бодлогоор тодорхойлж байна.

            ҮҮНД:

  1. Эдийн засаг
  2. Нийгэм
  3. Засаглал

НЭГ. Эдийн засаг

Түшиг сумын эдийн засгийн гурван тулгуурт бодлого:

  1. Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл
  2. Хөдөө аж ахуй, ойн салбар
  3. Аялал жуучлал

 

  1. Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл
  • Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж сумын  эдийн засгийн чадавхийг дээшлүүлнэ.

Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийн хөгжлийн тулгуур:

  1. Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил
  2. “Түшигийн брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өсөлттэй борлуулалт
  3. Стандарт чанарын шаардлагад нийцсэн зоорь ашиглалтанд оруулж, тасралтгүй байнгын борлуулалт

 

  1. Төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ  боловсруулах, борлуулах тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлнэ.
  2. Төмс хүнсний ногоо хадгалах “Зоорь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  3. Зэлтэр боомтын ажиллагааг байнгын болгоход санаачлага гарган орон нутгаас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.
  4. “Түшигийн зөгий “ хөтөлбөр хэрэгжүүлж, “Түшигийн брэнд” зөгийн бал, талх, загас, жимс, жимсгэний чанамал, нөөшилсөн мөөг, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд сурталчлах, нийлүүлэх, сүлжээг бий болгож, борлуулалтыг нэмэгдүүлнэ.
  5. Сумын жижиг дунд, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр санхүүжигдсэн төсөл, хөтөлбөрийн тогтвортой, байнгын ажиллагааг ханган ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.
  6. “Сүү хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлнэ.

 

 

  1. Хөдөө аж ахуй, ойн салбар
  • Хөдөө аж ахуй, ойн бүтээгдэхүүний үр өгөөжийг дээшлүүлнэ.
  1. Эрчимжсэн мал аж ахуй, өндөр ашиг шимтэй цөм сүрэг
  2. Усалгаатай газар тариалан
  3. Ой үржүүлэг, нөхөн сэргээлт, дагалдах баялагийн үйлдвэрлэл

 

  1. Малын үүлдэр угсааг сайжруулж, өндөр ашиг шимт болон шилмэл үүлдрийн малын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
  2. Малын үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ малжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  3. Малчдын “Баялаг Зэлтэр” хоршооны үйл ажиллагааг тогтворжуулж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, өрхийн үйлдвэрлэлийг байгуулахад дэмжлэг үзүүлж малчид болон бүхий иргэдийн орлогыг  нэмэгдүүлнэ.
  4. Хадлан, дарш бэлтгэх, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхийг бодлогоор дэмжиж, үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  5. Тариалангийн газар эзэмших, ашиглах эрхийн хяналтыг сайжруулж, хөрсний үржил шим бууруулсан нөхцөлд хариуцлага тооцох зохицуулалтыг санаачлан хэрэгжүүлнэ.
  6. Төмс, хүнсний ногоо тариалагчдыг хоршоо, бүлгийн зохион байгуулалтаар хамтарч ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.
  7. Сумын төвд ногоон байгууламжийн чиглэлээр тохижилт хийсэн өрх, ААН, байгууллагуудыг урамшуулан дэмжинэ.  
  8. Ойн нөхөрлөлүүдийн чадавхийг сайжруулж, тогтвортой хамтын ажиллагааг  бэхжүүлнэ.
  9. Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд “ Шахмал түлш” төслийг хэрэгжүүлж өрх бүрийг чанартай хямд түлшээр хангах ажлыг санаачлан  байгаль хамгаалах ажилд ахиц гаргана.
  10. Мод боловсруулах, модон материалын  үйлдвэрлэлийг шинээр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжиж,  хамтарч ажиллана.
  11. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон шинэ гэр бүлд орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 
  12. Иргэнийхээ ая тухтай амьдрах орчинг сайжруулах, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж өрх бүрийг хашаандаа бохир, цэвэрийн системд холбогдох боломжийг дэмжиж, өрх бүрт санхүүгийн хүндрэлгүй байх нөхцөлийг санаачлан хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэн ажиллана.

 

  1. Аялал жуучлал
  • Аялагчдаа хүндэтгэсэн ээлтэй, соёлч үйлчилгээг хөгжүүлнэ.
  1. Түүхэн дурсгалт газрууд
  2. Байгалийн үзэсгэлэнт газар, рашаан, нутгийн брэнд үйлчилгээ
  3. Ангийн зохистой аялал

 

  1.  Сумын аялал жуучлалын бүс, маршрутыг тогтоож, аялал жуучлал дагасан бизнес,  үйлчилгээг хөгжүүлнэ.
  2. Сумын байгалийн нөөцөд тулгуурлан загас үржүүлэг, морин аялал, ангийн аялал жуучлалыг хөгжүүлнэ.
  3.  Аялал жуучлалын “Хоггүй орчин “ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
  4. Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх жуулчны баазуудад “Түшиг брэнд” бүтээгдэхүүний борлуулалтын цэгийг онцгойлон шинээр бий болгон ажиллах үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлнэ.

ХОЁР: Нийгэм

Түшиг сумын нийгмийн салбарын гурван тулгуурт бодлого:

  1. Эрүүл мэнд
  2. Боловсрол
  3. Хөдөлмөр эрхлэлт

 

  1. Эрүүл мэнд:
  • Хүн бүрт эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.
  1. Эрүүл мэндийн боловсрол
  2. Соёлтой, чанартай эмчилгээ, үйлчилгээ
  3. Эрүүл амьдралын орчин

 

  1.  Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчилнэ.
  2. Иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хоёр жил тутамд бүрэн хамруулах ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.
  3. Малчид, хилчдэд эрүүл мэндийн үйлчилгээг “Явуулын үйлчилгээ” –ээр хүргэнэ.
  4. Олон нийтийн оролцоонд тулгуурлан “Унадаг дугуйтай-Түшигчүүд” аяныг санаачлан хэрэгжүүлж, дугуйн аяллыг жил бүр зохион байгуулна.
  5. Эрүүл мэндийн  байгууллагын эмч, эмнэлэгийн тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын болон хөрш орнуудад давтан сургах, мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  6. Эрүүл мэнд, ахмад настны байгууллагуудын барилгын засвар,  тоног төхөөрөмжийн шинэчлэлийг  үе шаттайгаар хэрэгжүүлж албан хаагчид болон ахмад настны  ажиллах нөхцөлийг ахиулан сайжруулна.
  7. Өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эх нялхаст үзүүлэх эрүүл мэндийн  үйлчилгээг гэрийн эргэлтийн үйлчилгээгээр хүргэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

  1. Боловсрол
  • Чанартай, хүртээмжтэй боловсрол
  1. Оюунлаг Түшигчүүд
  2. Хүн бүрт хүрсэн соёл, боловсролын соёлч үйлчилгээ
  3. Байгаль, соёлын өвийн хамгаалалт, танин мэдэхүй

 

  1. “ Оюунлаг Түшигчүүд” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн насны бүх хүүхэд даам, сургуулийн насны бүх хүүхэд шатар тоглож сурах сургалтыг чанартай зохион байгуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ.
  2. Шилдэг багш, сурагчдыг гадаад, дотоодын болон хөрш орнуудын сургуулиудад суралцуулах, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.
  3. “Багш-сурагч солилцоо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  4. Урлаг, сурлага, спортоор амжилт гаргасан хүүхэд залуучуудыг бүх талаар дэмжиж урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.
  5. Малчид, хилчид, тариаланчдад хавар, намрын улиралд “ Явуулын соёлын  үйлчилгээ”-г нэвтрүүлж ажиллана.
  6. Орон нутаг судлах танхимыг шинэчлэн тохижуулж “Түшигийн алдартнууд”, “Түшигийн байгаль” буланг шинээр байгуулж хүүхэд багачуудын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
  7. Номын сангийн номын фондыг хоёр жил тутамд баяжуулж, “Номын нөхөр” арга хэмжээг жил бүр зохион байгуулж ажиллана.
  8. Хүүхэд харах үйчилгээ эрхлэгчдэд бүх талын дэмжлэг үзүүлж СӨБ-д хамран сургалтыг 100%-д хүргэнэ.
  9. Дотуур байрыг  улс, аймгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтанд оруулна.
  10. Хүүхэд багачуудыг гар бөмбөгийн секц, дугуйланд өргөнөөр хамруулж сумын шигшээ баг байгуулж, аймаг, улсын хэмжээнд зохиогдох уралдаан тэмцээнд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлнэ.
  11. “ Үндэсний сур”, “ Шагайн харваа”  хөтөлбөрийг сумандаа санаачлан хэрэгжүүлж, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлж, амжилт гаргасан хүүхэд, залуучуудад бүх талын дэмжлэг үзүүлнэ.   
  12. Хөдөлмөр эрхлэлт.
  • Жижиг дунд, өрхийн  үйлдвэрлэл – тогтмол ажлын байр
  1. “Нэг өрх- нэг ажлын байр”
  2. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ
  3. Ядууралгүй сум
    1. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн нийт ажиллагсадын 30%-д орон нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах  ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
    2. “Түшигийн - Зөгий” хөтөлбөрийг  хэрэгжүүлж, өрх бүр зөгийн үйлдвэрлэлийг эрхлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.  
    3. “Нэг өрх- нэг ажлын байр” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж өрхийн амьжиргааг дэмжинэ.
    4. Мэргэжлийн чиг хандлагатай бүлэг нөхөрлөлийг иргэдийн санаачлагад тулгуурлан байгуулж “Хөдөлмөр зуучлал”-аар ажлын байрыг тогмолжуулна.
    5. Тахиа, шувуу, зөгий, загас болон бусад туслах аж ахуйг өрх, жижиг дунд үйлвэрлэлийн түвшинд эрхлэхийг бүх талаар дэмжин ажиллана.
    6. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана.
    7. Зорилтот бүлэг болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ядууралгүй сум болно.

ГУРАВ: ЗАСАГЛАЛ

Түшиг сумын засаглалын гурван тулгуурт бодлого:

  1. Иргэдийн оролцоотой, нээлттэй засаглал
  2. Чадварлаг төрийн алба
  3. Бүтээлч, Бүтээгч засаглал

 

  1. Орон нутагтаа Бүтээлч, Бүтээгч засаглал, төрийн албыг хөгжүүлнэ.
  2. Төрийн албыг нээлттэй, хүнд сурталгүй иргэндээ ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
  3. Төрийн бүх шатны албан хаагчдыг ард иргэд, олон нийт үнэлдэг системийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  4. Байгаль орчин, авто замын аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилгоор сумын төвийн гудамж талбайд телекамеруудыг байршуулна.
  5. Хэв журмын цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг бүрдүүлэн ажиллана.
  6. “ Өнгөлөг гудамж” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
  7. Хүний эрхийг хамгаалахад төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог дэмжиж ажиллана.
  8. Хүүхдийг бүх төрлийн хүчирхийлэлд өртөх, аюултай орчинд амьрахаас урьдчилан сэргийлнэ.
  9. Хил хамгаалахад хилчид, ард иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  10. Хилчдийн нийгмийн үйлчилгээний болон ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахад хамтарч ажиллана.
  11. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд санаачлагатай ажиллаж өрх, иргэн, ААН, байгууллагуудын  санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллана.
  12. Байгаль орчныг хамгаалах талаар санаачлага, үр дүнтэй оролцож буй иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг урамшуулна.
  13. Нийтийн эзмшлийн гудамж, талбайн тохижилтыг жил бүр нэмэгдүүлэн тохижуулна.
  14. Ахмад, Хүүхэд, залуучуудын хамтарсан чуулга уулзалтыг  хоёр жил тутамд зохион байгуулж “Ахмадаа хүндэтгэж – Залуучуудаа дэмжинэ” санаачлагыг хэрэгжүүлнэ.
  15. Түшиг сумаас төрөн гарсан алдартнуудыг салбар бүрээр алдаршуулж, алдартнуудын чуулга уулзалтыг 2 жил тутамд сумандаа зохион байгуулна.
  16. Гадаад орнууд болон бүс нутгийн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэн, ижил түвшний сум, дүүрэг, мужтай холбоо тогтоож хамтран ажиллана.
  17. Төрийн үйлчилгээг малчид, хилчдэд хамтарсан багийн зохион байгуулалтаар үргэлжлүүлэн хүргэнэ.
  18. Сар бүр иргэдтэй уулзах 4411 уулзалтыг “Явуулын иргэний танхим” үйлчилгээгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  19. “ Гэр бүлийн уулзалт” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж тогтмолжуулна.

 

Сэлэнгэ аймгийн Түшиг сум

Сүүлд нэмэгдсэн мэдээ